“BLAST Bounty”: “Mongolz” дэд байр эзэллээ
Мальта улсад болсон “Counter Strike” тоглоомын “BLAST Bounty” тэмцээний хоёрдугаар улирлын аваргын төлөө Монголын “Mongolz”, Оросын “Spirit” багууд өнгөрөгч шөнө тоглолоо. Энэ тоглолтод таван “map” буюу байршилд өрсөлдөх байснаас эхний гурав дээр нь тоглож “Spirit” баг 3:0 оноогоор манай багийг ялж аварга болов. “Mongolz” эхний үед 11:13, хоёрдугаар үед 13:16 онооны харьцаатай тун ойрхон хожигдсон юм. Харин гурав дахь байршил болох “Ancient” дээр 5:13 онооны харьцаатай ялагдлаа. Ийнхүү 500 мянган долларын шагналын сантай тус тэмцээнд Монголын баг дэд байр эзэлснээр 68 мянган долларын шагнал хүртэв. Харин “Spirit” шагналын сангийн 50 илүү хувь буюу 360 мянган долларыг авлаа. Тэмцээний гуравдугаар байрт Германы “MOUZ”, түүний араас Францын “Vitality” баг оров.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







