Бээжинд хүн дүрст роботын спортын анхны наадам эхэллээ
Дэлхийн хүн дүрст роботын анхдугаар спортын наадам Хятадын Бээжин хотын Үндэсний тэшүүрийн ордонд өчигдөр эхэллээ. Наадамд Хятад, Япон, Герман, АНУ зэрэг 16 орны 280 баг 500 гаруй роботоо спортын 26 төрөлд өрсөлдүүлж байна. Тус наадмыг Хятадын үндэсний хувцастай 60 робот акробот үзүүлж нээснээс гадна гитар дарж, Хятадын тулааны урлагийн хөдөлгөөн хийжээ. Роботуудыг хөлбөмбөг, бокс зэрэг спортоор ирэх ням гараг хүртэл өрсөлдүүлнэ. Энэ нь дэлхий дахинд хүн дүрст роботыг сурталчлан таниулах, спортоор өрсөлдөх явцад гаргасан алдаа дутагдлаас хэрхэн сайжруулж болохыг олж мэдэн улам хөгжүүлэх зэрэг олон талын ашигтай арга хэмжээ юм. Наадамд Хятадын гурван дунд сургууль болон Цинхуа, Бээжингийн их сургуулийн баг оролцож байгаа аж.
Гэрэл зургийн эх сурвалж: "China Daily" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







