Монгол, Тайландын бизнес, эдийн засгийн харилцаа нэмэгдэж байна
Тайланд улсын эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт тэргүүлэгч компанийн төлөөллүүд энэ сарын 1, 2-нд Монголд ирж “Тайландын үзэсгэлэн 2025”-д оролцоод буцжээ. Монгол, Тайланд улс хооронд дипломат харилцаа тогтоосны 51 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Өнгөрөгч онд найрсаг харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг тус улсад айлчилсан билээ. Энэ үеэр хоёр улсын бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай ярилцсан нь өдгөө хэрэгжиж эхэлсэн байна. Монгол дахь Тайландын соёлын консулаас Монголын Пукэт, Панг-нга дахь Хүндэт консул, Тайланд дахь Хүндэт консултай хамтран Улаанбаатарт дээрх үзэсгэлэн, уулзалтыг зохион байгуулжээ. Улмаар Тайландын “Bumrungrad International Hospital”, “Bangkok Hospital”, “Bangkok Aviation Fuel Services”, “Star Money”, “Nextgoal Business and Consultant”, VST ECS компани, “MEDEZE” группын төлөөлөл ирж оролцсон юм.
Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан Хүндэт консулуудыг хүлээн авч уулзаад нисэх онгоцны буудлыг өргөтгөх, шууд нислэгтэй болоход хөрөнгө оруулах талаар ярилцсан бөгөөд энэ саналыг Тайландын Засгийн газарт танилцуулахаар болжээ. Мөн эрүүл мэндийн салбарт “Bumrungrad International Hospital” компанитай “УБ Сонгдо” эмнэлэг хамтарч ажиллахаар болсон бол "Bangkok Hospital” эмнэлэг МИАТ компанитай харилцаагаа өргөжүүлж Пүкэт дахь Банконгийн эмнэлэг, BDMS Wellness Clinic-ээс үйлчилгээ авах зорчигчдод хямдрал үзүүлэхээр болсон зэргээр хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа өргөжиж байна.
Эх сурвалж: The Nation
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







