Киргизийн эрдэмтэд Монголд судалгаа хийхээр анх удаа ирэв
Киргизийн Соёл, мэдээлэл, спорт, залуучуудын бодлогын яамнаас тус улсын эрдэмтэд Монголд эрдэм шинжилгээний судалгаа хийхээр хөдөлснийг өчигдөр мэдээллээ. Тэд Баян-Өлгий, Увс аймагт ирж Киргизтэй холбогдох угсаатны бүлэг, түүх, соёл, аман түүхийн өвийг судлах юм байна. Энэ нь тус улсын төрийн оролцоотой зохион байгуулж судалгаа хийлгэхээр Монгол руу явуулж буй анхны судалгааны экспедиц болж байгаа аж. Судалгааны үр дүнг шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлэхээс гадна баримтат кино хийхээр төлөвлөжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: Discover Altai.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







