Европ, Азийн орнуудыг холбосон зам тээврийн сүлжээтэй болно

Европ, Азийн орнуудыг холбосон зам тээврийн сүлжээтэй болно


   Евроазийн хөгжлийн банк Европ, Азийг холбосон тээврийн сүлжээтэй болох ажлыг эрчимтэй өрнүүлж байна. Тус банк "Евроазийн тээврийн бүтэц" төслийг 2024 онд танилцуулсан бөгөөд Евроазийн орнуудыг баруунаас зүүн, хойноос урагш холбосон коридор зам байгуулах зорилгынхоо төлөө ажиглагч орнуудын холбоог байгуулсан билээ. Энэ оны долоодугаар сарын байдлаар холбоонд Азербайжан, Армени, Афганистан, Беларусь, Гүрж, Иран, Казахстан, Киргизстан, Монгол, Орос, Тажикистан, Туркменистан, Узбекистан гэсэн 13 орон ажиглагч болжээ. Ажиглагч орнуудад хэрэгжүүлэх 325 төслийн үнэлгээ 234 тэрбум доллар болоод байгаа аж. Одоогоор нийт төслийн 60 хувийг хэрэгжүүлж эхэлсэн бол 13 хувийнх нь зураг төслийг гаргаж, 27 хувийг нь хэлэлцэж, төлөвлөж байна. Харин бүх төслийн нийт хөрөнгө оруулалтын 22 хувийг Төв Азийн орнуудын Засгийн газар гаргана. Гэхдээ 325 төслийн 90 хувь нь 53 тэрбум доллароор буюу нийт хөрөнгийн 22 хувиар бүтэх юм. Харин Төв Азийн орнуудаас гарах хөрөнгийн 44 хувийг Казахстан улс дангаараа хариуцах ажээ. "Евроазийн тээврийн бүтэц" төслийн хөрөнгө оруулалтын 58 хувийг Төв Азид хэрэгжих арван том төсөлд зориулна. Тэр нь Хятад-Киргиз-Узбекистаны төмөр зам, Ташкент-Андижаны хурдны зам, Казахстаны “Төв-Баруун” зам, Туркменистаны Ашгабат-Туркмэнабат, Сэракс-Мари-Сэрхэтабат хурдны зам барих зэрэг төсөл болно. Өнгөрөгч сарын байдлаар Туркменистаны тал энэ төсөлд 5.3 тэрбум долларын хөрөнгө оруулжээ. Төслийн ихэнх нь хэрэгжиж эхлээд хөрөнгө оруулалт нь шийдэгдэж байгаа ч Монгол, Тажикстан, Армени, Афганистан зэрэг ДНБ багатай орнуудад хэрэгжүүлэх төслийн хөрөнгө оруулалт шийдэгдээгүй байгаа аж.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.