Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Японд айлчилна
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ-Мюн наймдугаар сарын 23-24-нд Токиод айлчлах гэж буйгаа зарлалаа. Айлчлалын үеэр тэрбээр Токиод болох дээд хэмжээний уулзалтад оролцож, ерөнхий сайд Шигэрү Ишибатай оройн зоог барих ажээ. Хэвлэлийн төлөөлөгчийнх нь мэдээлснээр И Жэ-Мюн, Ш.Ишиба нар хоёр улсын харилцааг бататгах төдийгүй Өмнөд Солонгос-АНУ-Японы гурван талт харилцааг сайжруулах болон бүс нутаг, дэлхийн энх тайвны бусад асуудлаар ярилцах ажээ. Мөн Ш.Ишибаг ойрын хугацаанд Сөүлд айлчлахыг урихаар төлөвлөсөн байна. Айлчлал дуусмагц И Жэ-Мюн шууд АНУ-руу нисэж, 25-нд Дональд Трамптай уулзана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







