Монгол улс энэ онд Узбекистанаас хэр их тарвас худалдаж авсан бэ?
Узбекистан улсын Үндэсний статистикийн газраас мэдээлснээр 2025 оны эхний хагаст 29.9 сая долларын өртөг бүхий 130600 тонн тарвасыг гадаад орнуудад нийлүүлжээ. Тухайлбал, Монгол улс 618 тонн тарвас худалдан авсан байна. Харин Орос 66 мянга, Казахстан 44 мянга, Киргиз 19 мянган тонн буюу хамгийн ихийг худалдан авсан бол Беларусь (968 тн), Латви (76 тн), Гүрж (66 тн), Польш (61 тн) зэрэг орнуудад бага хэмжээгээр нийлүүлжээ. Ингэснээр тус улсын тарвасны экспорт 2024 оны мөн үеэс 67.7 хувиар буюу 52700 тонноор өссөн дүн гарлаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







