Монгол улс “Киргизийн үзэсгэлэн 2025”-д оролцоно
“Kyrgyzstan EXPO-2025” олон улсын үзэсгэлэнг тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас ирэх аравдугаар сарын 24-25-нд Бишкек хотноо зохион байгуулах тов гарлаа. Төв Азийн бизнес эрхлэгчдийн томоохон арга хэмжээний нэг болох энэ үзэсгэлэнд Монгол улсын аж ахуй нэгжүүд оролцоно. Үзэсгэлэнгийн үеэр хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, тээвэр логистик, барилга, эрчим хүч, аялал жуучлал, эрүүл мэнд, боловсрол, технологи, санхүү, даатгал хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл уулзаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой. Үзэсгэлэнд одоогоор Монгол, Хятад, Орос, Иран, Азербайжан, Узбекистан, Казахстан, Турк, Беларусь улсууд оролцох нь тодорхой болжээ. Уг үзэсгэлэнд оролцохыг хүсвэл Киргизийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Киргизийн үзэсгэлэнгийн төвтэй ([email protected])холбоо барина уу.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







