Хөвсгөлд 21 аймгийн хөлбөмбөгийн АШТ болно
Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо 21 аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн маргааш эхлэх гэж байна. Мөрөн хотын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд тус тэмцээнийг 2019 онд зохион байгуулж байсан юм. 2014 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй уг тэмцээнийг энэ жил дээд болон нэгдүгээр шат гэсэн ангиллаар явуулна. Багуудыг өнгөрсөн онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод болсон тэмцээнд гаргасан амжилтаар нь хуваарилжээ. Дээд шатанд Орхон, Увс, Ховд, Сүхбаатар, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ аймгийн шигшээ багууд өрсөлдөнө. Харин нэгдүгээр шатанд Дорнод, Хөвсгөл, Говьсүмбэр, Говь-Алтай, Өмнөговь, Хэнтий, Өвөрхангай, Дундговь, Архангай, Баянхонгор, Булган, Завхан, Төв аймгийн багууд өрсөлдөх ажээ. Дээд шатны аварга баг найман сая төгрөг, шилжин явах цом, нэгдүгээр шатны аварга 2.5 сая төгрөг, шилжин явах цомын эзэн болох буюу ангилал тус бүрд эхний найман байрыг шалгаруулж шагнана. Тэмцээнийг Монголын хөлбөмбөгийн холбооноос Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион явуулдаг билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







