Хулгайд алдсан 30 мянган долларын үнэ бүхий Лабубу олджээ

Хулгайд алдсан 30 мянган долларын үнэ бүхий Лабубу олджээ


   АНУ-ын Калифорни мужийн нэгэн дэлгүүр агуулахаасаа 30 мянган долларын үнэ бүхий 14 хайрцаг дүүрэн Лабубуг алдаж цагдаад дуудлага өгчээ. Цагдаагийнхан дуудлагын дагуу ажиллаж хулгайчийн гэрээс Лабубуг олж эзэнд нь бүрэн бүтэн хүлээлгэж өгснөө цахим хуудсаараа дамжуулан өнгөрөгч даваа гарагт мэдээлэв. Хулгайн эд зүйлс тухайн дэлгүүрийнх мөн болох нотолгоотойгоо олдсон бөгөөд хулгайчид хэдэн өдрийн турш олон удаагийн үйлдлээр агуулахаас зөөж авсан байжээ. Энэ явдал дэлхий даяар алдаршаад буй Лабубу хүүхэлдэй хулгайд алдагдсан анхны тохиолдол биш юм. Тухайлбал, өнгөрөгч долоо хоногт Лос-Анжелес хотын дэлгүүрээс 7000 долларын үнэ бүхий Лабубуг хулгайлсан байна. АНУ-д нэг Лабубуг 27.99 долларын үнээр худалдаж байгаа бол цуглуулгаараа 167.93 доллар болдог.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.