Гүрж улс Өвөр Монголоос хонины мах авч эхэллээ
Өвөр Монголын Шилийнгол аймгийн “Дажуан” махны үйлдвэр энэ сард анх удаа Гүржийн зах зээлд хонины мах нийлүүллээ. Ингэхдээ 20 тонн хонины сүүлний тос, нэг тонн элгийг Гүрж рүү тээвэрлэсэн байна. Үүнээс өмнө Арабын нэгдсэн Эмират, Кувейт улсад хонины мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж байсан аж. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Шилийнголоос гадаад улсад 6.5 сая юанийн үнэ бүхий хонины мах, сүүлний тос, элэг гаргасан тухай Зүүн үзэмчин хошууны гаалийн газраас мэдээлжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: www.news.cn
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







