Хөххот анх удаа ОХУ-д сүүн чихэр нийлүүллээ

Хөххот анх удаа ОХУ-д сүүн чихэр нийлүүллээ


   Хятадын цагаан идээний нийслэл гэгддэг Хөххот өөрийн брэнд бүтээгдэхүүн сүүн чихрээ анх удаа ОХУ-ын зах зээлд худалдлаа. Хөххотын “Байвай Июань” цагаан идээний үйлдвэр 9.36 тонн жинтэй, 300 мянган юанийн өртөг бүхий сүүн чихрийг Сайхан боомтоор дамжуулан саяхан Москвад нийлүүлжээ. Тус компани 20 гаруй жил сүүн чихэр үйлдвэрлэсэн туршлагатай бөгөөд ОХУ-ын талаас удаа дараа санал ирсэн тул бүтээгдэхүүнээ ийнхүү амжилттай экспортолсон талаар "Шинэ Эрээн" сонин мэдээлсэн байна.

   Хөххотод цагаан идээний олон арван үйлдвэр байдаг бөгөөд тэдгээрийг өвөр монгол эзэнтэй “Yili” компани тэргүүлдэг. 2023 оны байдлаар тус компани дэлхийн 60 гаруй оронд бүтээгдэхүүнээ худалджээ. Хятадын шингэн болон хуурай сүүний зах зээлд тэргүүлдэг “Yili” компани цагаан идээний дэлхийн зах зээлд эхний тавд ордгоос гадна энэ салбарт Ази тивдээ сүүлийн арван жил тасралтгүй тэргүүлж байна.

Гэрэл зургийн эх сурвалж: "Шинэ Эрээн" сонин.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.