ОХУ-ын компани Хойд Солонгос руу гадаадын жуулчдыг аялуулна

ОХУ-ын компани Хойд Солонгос руу гадаадын жуулчдыг аялуулна


   ОХУ-ын Владивосток хотын “Восток Интур” аяллын компани Хойд Солонгос улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгуулсан далайн эргийн “Вонсан Калма” амралтын газар руу зөвхөн орос гэлтгүй гадаадын жуулчдыг хамруулсан аялал зохион байгуулах гэж байна. Жуулчдыг энэ сарын 25-наас есдүгээр сарын 1-ний хооронд аялуулна. 3-5 хүнтэй бүлэг аялагч бүртгүүлбэл нэг хүний зардал 1500 доллар болох бол олуулаа хамтарч явбал үнээ хөнгөлөх ажээ. Аялагчид эхний өдрөө Владивосток хотоос автобуст сууж Касан галт тэрэгний буудал хүрээд Хойд Солонгос явах галт тэргэнд сууж Түмэн голын буудал дээр бууна. Тэндээс шууд “Вонсан Калма” аялал жуулчлалын цогцолборт хүрч долоо хонох юм. Аяллын зардалд дөрвөн одтой зочид буудал, өглөө, өдөр, оройн хоолны үнэ, орос хэлтэй хөтчийн хөлс багтжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.