Япон: Түүхий эдийн үнэ өссөн тул бэлэн гоймонг хольцгүйгээр зарж байна

Япон: Түүхий эдийн үнэ өссөн тул бэлэн гоймонг хольцгүйгээр зарж байна


   Японд хөдөлмөрийн хөлс, эрчим хүч, түүхий эдийн үнэ өссөний улмаас зоогийн газрууд хольцгүй бэлэн гоймон зарах болжээ. Чанасан гоймон дээр гахайн мах, чанасан өндөг, олон төрлийн ногоо тавихгүй тул үнэ нь хямд байгаад үйлчлүүлэгчдийн сэтгэл хангалуун байгаа аж. Ийм гоймонгийн үнэ ойролцоогоор 2.7 доллар бөгөөд ногоон сонгиноос өөр амтлагчгүй, дангаараа байгаа тухай "Mainichi" сонин мэдээлэв. Японы хоол үйлдвэрлэлийн салбарын инфляц долоодугаар сард өснө гэсэн таамаг гарсан юм. Япон нь бэлэн гоймонг хамгийн ихээр хэрэглэдэг улсын нэг бөгөөд 2023 онд тус улсын зах зээлд 8.9 тэрбум долларын гоймон зарагджээ. Энэ нь Ази, Номхон далайн бүс нутагтаа Хятадын дараа хоёрдугаарт орох үзүүлэлт юм.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.