АНУ, Өмнөд Солонгосын дээд хэмжээний уулзалт болно
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ-Мюн нарын анхны дээд хэмжээний уулзалт энэ сарын 25-нд Вашингтонд болох тов гарсныг албан ёсоор зарлалаа. Энэ нь Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгчийн АНУ дахь анхны айлчлал болох төдийгүй хоёр улсын төрийн тэргүүн анх удаагаа ганцаарчлан ярилцана. И Жэ-Мюний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр төрийн тэргүүнүүд хамт үдийн зоог барих ба Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох болон олон улсын энх тайвны асуудлыг хэлэлцэж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх тухай ярилцах ажээ. Мөн хагас дамжуулагч, цэнэг нөөцлөгч, хөлөг онгоц үйлдвэрлэлийн салбарт эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх арга замыг эрэлхийлж, дэвшилтэт технологийн салбарт эдийн засгийн аюулгүй байдлын түншлэлээ бататгах талаар хэлэлцэх төлөвтэй байна. Талууд Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүнд ногдуулах АНУ-ын гаалийн татварын хэлэлцээрийг өнгөрөгч сарын 31-нд амжилттай байгуулсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







