“Ногооннуур 1008 айлын орон сууц” энэ сард ашиглалтад орно
Гэр хорооллыг орон сууц болгох хөтөлбөрөөр Сүхбаатар дүүргийн IX хороонд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан "Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн барилга энэ сард ашиглалтад орох гэж байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. НЗДТГ-аас өнгөрөгч нэгдүгээр сард мэдээлэхдээ "Энэ оны долоодугаар сард ашиглалтад оруулна" гэж зарласан ч ийнхүү товлосон хугацаанаасаа нэг сарын дараа айл өрхүүдийг гэрт нь оруулах гэж байна. Орон сууцны барилгыг 2021 оноос хойш “China Second Metallurgy Group” компани барьсан юм. Тус бүр 21 давхар найман орон сууцыг барихад Хятадын талаас 350 сая юанийн буцалтгүй тусламж өгсөн билээ. Харин НЗДТГ-аас нийслэлийн хөрөнгөөр цэцэрлэг, сургууль барина гэж мэдэгдсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







