Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн Ибараки мужид болж буй сүмочдын бэлтгэлд оролцож байна
Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хоошёорюү С.Бямбасүрэн сүмочдын мужуудаар тойрон хийдэг хамтарсан бэлтгэлд оролцлоо. Түүний хөл бэртсэн тул өнгөрөгч долоодугаар сарын Нагоя башёд таван өдөр барилдаад өнжсөн юм. Түүнээс хойш хөлөө эмчлүүлж байгаад Ибараки мужийн Кога хот дахь сүмочдын бэлтгэлд өнгөрөгч пүрэв гарагт нэгдэв. Улмаар ёкозүна Оноосато болон маэгашира Күсано зэрэг сайн бөхчүүдтэй таарч барилджээ. С.Бямбасүрэн дэвжээнд гарахдаа зүүн хөлдөө Япон уламжлалт таби оймс өмсөж бэртлээ сэдрээхгүйн тулд гам барьж байна. Тэрбээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Миний хөл мэдэгдэхүйц сайжирсан. Өдрөөс өдөрт улам дээрдэнэ гэж итгэж байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







