Азийн орнуудад галын машин хандивласан нь Өмнөд Солонгосын экспортод яаж нөлөөлсөн бэ?
Анд нөхдийн мэдээ
2025-07-08
Өмнөд Солонгос улс 2004 онд Азийн хөгжиж буй орнуудад гамшгийн эрсдэлийн үед авах хариу арга хэмжээг сайжруулах төсөл хэрэгжүүлж, дотооддоо үйлдвэрлэсэн гал унтраах тоног төхөөрөмжөө хандивласан нь өнөөдөр эргээд эдийн засагт нь эерэг үр дүн авчирчээ. Өнгөрсөн хугацаанд ашиглалтаас гарсан 1100 гаруй гал унтраах машин, тоног төхөөрөмжийг засварлаж 31 оронд илгээсэн нь энэ төрлийн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Учир нь, хэдийгээр ашиглаж байсан ч гэлээ гал унтраах машин нь хандив авсан орнуудад тус улсын бүтээгдэхүүний чанарыг мэдэх боломж олгосон аж. Ингэснээр өмнө нь тусламжийн 163 машин хүлээж авсан Филиппин улс энэ жил 801 шинэ машин худалдаж авах гэрээ байгуулаад байна. Мөн Вьетнам 285, Узбекистан 258 машин худалдаж авахаар болжээ. Дээрх гурван орны худалдан авах техник хэрэгслийн нийт үнийн дүн 583.9 тэрбум вон буюу 423 сая доллар болж байгаа юм. Өнгөрсөн онд гал унтраах тоног төхөөрөмжийн экспортоороо Өмнөд Солонгос дэлхийд 13 дугаарт жагсаж, нийт зах зээлийн 1.8 хувийг эзэлжээ. Тус улсаас гал унтраах машин хандивт авсан 31 орны нэг нь манай улс юм.
Эх сурвалж: "Korea JoonAng Daily" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.