images

АНУ-ын улс төрд “Samsung” группийн өгсөн хандив огцом өсөв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-26


   Өмнөд Солонгосын “Samsung” группийн АНУ-ын улс төрд өгсөн хандив дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. АНУ-ын улс төрийн санхүүгийн хяналт шалгалтын цахим хуудас болох “OpenSecrets” сайтад мэдээлснээр “Samsung” 2020 онд 3.33 сая долларын хандив өгсөн бол 2024 онд 6.98 сая доллар өгчээ. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор ийнхүү хандивын хэмжээ нь дөрвөн жилийн өмнөхөөс 109.6 хувиар өссөн аж. Энэ явдлыг шинжээчид “Samsung” групп Дональд Трампын засаглалын үед учирч болох эрсдэлийг даван туулахын тулд АНУ-ын бодлого боловсруулагчидтай харилцаа холбоогоо бэхжүүлэхийг хичээсний илрэл гэж тайлбарлав. Тус компани дэлхийн технологийн салбарын аваргуудаас АНУ-д өгсөн хандивын хэмжээгээрээ “Oracle”, “Microsoft”, “Apple”, “Qualcomm”-ын дараа тавдугаарт орсон юм. Сонирхуулахад, 2024 онд Өмнөд Солонгосын таван том групп болох “Samsung”, SK, “Hyundai Motor”, LG, “Posco” АНУ-ын улс төрийнхөнд нийт 16.61 сая долларын хандив өгсөн нь 2020 оныхоос 65.6 хувиар их ажээ.

Гэрэл зургийн эх сурвалж: "Samsung Newsroom"

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.