images

“Apple” компани эвхэгддэг утас үйлдвэрлэнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-20


   АНУ-ын технологийн “Apple” компани ирэх жил, эвхэгддэг “iPhone” утас үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа тухай “TF International Securities” байгууллагын шинжээч Мин-Чи Күо мэдээлэв. Тэрбээр тус компанийг найман сая ширхэг эвхэгддэг гар утас үйлдвэрлэх төлөвлөгөөтэй хэмээсэн бөгөөд өндөр үнээр худалдана гэж таамаглажээ. “Apple” компанийн бизнесийн тал илүү хувь нь “iPhone” гар утаст суурилж, ихээхэн ашиг авчирдаг байна. Тухайлбал, өнгөрөгч 2024 оны санхүүгийн жилд гар утасны борлуулалтаас 201 тэрбум долларын ашиг олжээ. “Apple”-ийн гол өрсөлдөгч Хятадын “Huawei”, Өмнөд Солонгосын “Samsung” компани аль хэдийнэ ийм утас үйлдвэрлэн зах зээлд борлуулж байгаа билээ. Гэхдээ эвхэгддэг утсыг хүмүүс түгээмэл хэрэглэхгүй байгаа буюу өнгөрсөн жил дэлхий даяар худалдаалсан нийт ухаалаг гар утасны 1.5 хувь нь л ийм загвартай байжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.