Архи уусан үедээ машинаа түрээд явж болох уу?
Анд нөхдийн мэдээ
2025-06-19
Хятадын Хубэй мужийн Шяньян хотод халамцуу эрчүүд согтуугаар жолоо барихгүйн тулд машинаа түрж яваад цагдаад саатуулагдсан байна. Хувь хүний хийсэн уг бичлэгт цээж нүцгэн гурван эр машинаа түрж, нэг нь онгорхой цонхоор жолооны хүрд эргүүлэн залуурдаж, 30 минутын хугацаанд 500 орчим метр зам туулаад замын дэргэдэх засварын газарт байрлуулжээ. Тэд архиа гаргаж эрүүлжих, бас дасгал хийж хөлсөө гаргахын тулд ийм үйлдэл хийсэн гэж мэдүүлсэн байна. Цахим хэрэглэгчид үүнийг янз бүрээр дүгнэж, зарим нь хууль, цагдаагийн байгууллагад хандан "Үүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үү?", "Энэ тохиолдолд торгууль, шийтгэл хүлээх үү?", "Архи уусан үедээ ийм маягаар машинаа түрээд харьж болох уу?” гэх мэт асуулт тавьжээ. Үүнтэй холбогдуулан Шяньян хотын Замын цагдаагийн газраас "Үүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэхгүй. Харин замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчсөн үйлдэл" гэсэн хариу өгсөн байна. Улмаар замын хөдөлгөөнд автомашинтай оролцохдоо зөвхөн зориулалтын дагуу жолоодож явах ёстойг онцолж, "Ийм үйлдэл нь бусад тээврийн хэрэгсэлд саад учруулж, машин түрж яваа хүмүүсийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж болзошгүй" гэж мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.