images

Өмнөд Солонгос: Аялал жуулчлалын салбараа гоо сайхны бүтээгдэхүүн ашиглан хөгжүүлж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-18


   Өмнөд Солонгосын Соёл, спорт, аялал жуулчлалын яам өчигдөр тус улсын Аялал жуулчлалын холбоо, Өмнөд Солонгост зочил зөвлөл хамтран энэ сарын 19-нөөс буюу маргаашаас эхлэн ирэх сарын 18-ныг хүртэл нэг сарын хугацаанд “Korea Beauty” наадам зохион байгуулах гэж байгааг зарлалаа. Энэ нь дотоодын үйлдвэрийн үс, гоо сайхан, загвар, эмчилгээ, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдээр дамжуулан аялал жуулчлалаа тэлэх бодлого ажээ. Уг наадмыг энэ жил хоёр дахь удаагаа “Шинэ би” уриан дор зохион байгуулах гэж байгаа юм. Үс, нүүрний будаг, загвар, эмчилгээ, эрүүл мэнд гэсэн таван ангиллын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 520 компани наадамд оролцох бөгөөд тогтсон долоон байршилд гадаадын жуулчдад зориулан бараа, үйлчилгээгээ хямдруулан худалдана.

Эх сурвалж: Korea.net

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.