Хятадын “618” хямдралтай цахим худалдаа маргааш дуусна
Анд нөхдийн мэдээ
2025-06-17
Хятадын цахим худалдааны “618” хямдрал тавдугаар сарын дундуур эхэлж зургаадугаар сарын 18-нд дуусдаг. Энэ жилийн хямдралын үеэр “Taobao” цахим худалдааны платформоор Монгол, Казахстан улсын иргэд бүтээгдэхүүн худалдан авбал гэртээ үнэ төлбөргүй хүргүүлэх боломжтой. Тус платформын бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй тээвэрлэх бүсэд Сингапур, Малайз, Өмнөд Солонгос, Австрали, Япон, Тайланд, Камбож улс мөн багтдаг. Эдгээр орны иргэд Хятадын худалдан авагчдын адил "Taobao" платформын хямдрал, урамшуулал эдлэхээс гадна захиалсан бараагаа гэртээ төлбөргүй хүргүүлэн авах, доголдолтой барааг буцаах боломжтой. Хятадын Статистикийн товчооны мэдээлж байгаагаар тус улсын жижиглэнгийн худалдаа энэ оны эхний хагаст 2024 оны мөн үеийнхээс 4.7 хувиар өссөн байна. Үүнд дотоодод нь болон олон улсад цахим худалдаа нэмэгдэж буй нь томоохон нөлөө үзүүлж байгаа юм. Тус улсын цахим худалдаа 2025 оны 1-4 дүгээр сард оны өмнөхөөс 7.7 хувиар өсжээ.
Эх сурвалж: "China Daily" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.