images

Их Британи: Эхнэр, нөхөр хоёр цэцэрлэгийн найзууд байснаа саяхан олж мэджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-16


   Их Британийн Чешир мужийн Рункорн хотын иргэн, 26 настай Майкл Мур болон түүний эхнэр Эшли нарын ер бусын хайрын түүхийг “Daily Mail” сонин онцолсон байна. Тэд дунд сургуульдаа нэг ангид суралцдаг байсан бөгөөд 13 настайдаа хэсэг хугацаанд үерхэж байгаад сургуулиа төгсөөд холбоо тасарсан байна. 2018 онд М.Мур бага насны найз Эшлигээ цахим сүлжээнээс хайж олоод зурвас илгээснээр дахин холбогдож, үерхэж дотноссоор хэдэн жилийн дараа гэрлэж, хүүтэй болжээ. Харин тэдний дотно харилцаа дунд сургуульд байхаас хамаагүй эрт, балчир насанд нь эхэлсэн болохыг саяхан олж мэджээ. Эшли аав ээжийнхээ гэрийг янзалж байгаад тоосонд дарагдсан зургийн цомог олоод нээж үзэхэд түүний цэцэрлэгт байх үеийн зураг гарч ирсэн байна. Түүнтэй хамт зураг тауулсан хүүгийн төрх нэг л танил санагдсан тул лавлаад харвал одоогийн нөхөр нь байсан ажээ. Итгэж ядан бага нас, цэцэрлэгт явж байсан үеийнхээ түүхийг сэргээн санаж, ээж, ааваасаа асууж лавласаар ер бусын сайхан түүхийг олж мэдсэн байна. Тэд цэцэрлэгт нэг ангид байсан төдийгүй, ихэд дотно найзалдаг байжээ. Уг зургийн цомог дотроос тэдний дотно байдлаар хамтдаа авахуулсан хэд хэдэн зураг гарч ирсэн байна. Эшли "Анх хараад би үнэхээр итгээгүй. Бид хоёр бие биенийхээ амьдралын нэг хэсэг байсаар ирснийг олж мэдэхэд үнэхээр сэтгэл хөдлөм байсан” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.