images

Израиль улс Иран руу довтлох гэж байгааг энгийн иргэн яаж олж мэдэв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-16


   АНУ-ын Вашингтон хот дахь Пентагон (АНУ-ын Батлан ​​хамгаалах яам) орчмын пиццаны газрын захиалгад дүн шинжилгээ хийсэн нэгэн цахим хэрэглэгч Израиль улс Иран руу довтлох гэж буйг урьдчилан таамаглаж байжээ. AFP агентлагийн мэдээлснээр, "Пентагоны пиццаны тайлан" нэртэй X (хуучнаар Твиттер) сүлжээний хэрэглэгч "Пентагоны ойролцоох бүх пиццаны газруудын захиалга 18:59 цагийн байдлаар мэдэгдэхүйц нэмэгдсэн байна" гээд Израиль улс Иран руу довтлохоос нэг цагийн өмнө ямар нэгэн онцгой үйл явдал болж магадгүйг анхааруулжээ. Улмаар АНУ-ын цэргийн төв байранд шөнийн цагаар үйл ажиллагаа илт идэвхжиж байгааг ойролцоох пиццаны газрын захиалга ихсэж буйтай холбон ямар нэгэн халдлага гарч магадгүйг хэлж сэрэмжлүүлсэн байна. Түүгээр ч үл барам 2024 онд Израиль улс Иран руу пуужингийн довтолгоо хийх үеэр Пентагоны ойролцоох пиццаны гадрууд ердийнхөөс илүү хөл хөдөлгөөнтэй байсан болохыг онцлон дурджээ. “The Guardian” сонины мэдээлснээр, 1989 оны 12 дугаар сард АНУ Панам руу довтлохын өмнөхөн, мөн 1991 онд "Цөлийн шуурга" ажиллагаа эхлэхийн өмнөхөн Пентагоны ойролцоох пиццаны газруудын захиалга бараг хоёр дахин нэмэгдсэн түүхтэй гэнэ. Түүнээс гадна ресторан, хоолны газрын чиг хандлагыг мэдээлдэг “The Takeout” сайт “Пентагон дотор хэд хэдэн зоогийн газар байдаг ч пиццаны газар байхгүй. Тиймээс дээрх мэдээлэл оргүй хоосон зүйл биш” хэмээн мэдээлсэн байна. Харин Пентагоны хэвлэлийн төлөөлөгч дээрх бүхнийг үгүйсгэж, "Пентагон дотор пицца, суши, сэндвич, кофе гээд бүх төрлийн хоол байдаг" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.