Хятад-Европын ачааны галт тэрэг 110 мянга дахь аялалдаа гарав
Анд нөхдийн мэдээ
2025-06-11
Хятад-Европын ачааны галт тэрэгний 110 мянга дахь аялал өчигдөр Зүүн Хятадын боомт хот Чиндаогоос хөдөлсөн талаар "Синьхуа" агентлаг мэдээллээ. 55 чингэлэг ачсан галт тэрэг Москва хотод LCD дэлгэц, хөргөгч зэрэг 20 сая юань буюу 2.75 сая долларын бараа бүтээгдэхүүн хүргэхээр хөдөлжээ. Ачааны галт тэрэг нийт 17 өдөр аялахдаа Эрээн-Замын-Үүд боомтоор нэвтрэн манай улсаар дамжин өнгөрнө. Хятад-Европын ачааны галт тэрэг анх 2011 онд зорчиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 450 тэрбум долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүн тээвэрлэснийг Хятадын төмөр замын групп мэдээлэв. Энэ чиглэлийн галт тэрэг Европын 26 орны 229 хотод хүрдэг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.