images

ШХАБ-ын кино наадамд монгол кино өрсөлдөнө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-11


   Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын кино наадам Хятадын Чунцин хотноо ирэх сарын 3-7-ны өдрүүдэд болно. ШХАБ-ын кино наадам анх 2018 онд Чиндао хотод болсноос хойш долоон жилийн дараа дахин болох гэж байгаа нь энэ юм. Хятад улс 2024-2025 онд ШХАБ-ыг даргалах тул наадмыг энэ хугацаанд хийх гэж буй талаар Хятадын киноны газрын орлогч дарга Чин Жэньгуй мэдэгдэв. Мөн энэ онд дэлхийд кино урлаг үүссэний 130, Хятадын кино урлагийн 120 жилийн ой тохиож байгаа тул ШХАБ-ын гишүүн орнуудын тэгш байдал, нийтлэг сонирхол, харилцааг кино урлагаар дэмжих гэнэ. Наадам таван өдөр үргэлжлэх бөгөөд шагнал гардуулах ёслол, нэр дэвшсэн бүтээлүүдийг дэлгэцээр үзүүлэх, хамтын ажиллагааны форум, технологийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, гадна талбайн худалдаа зэрэг 11 үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар ШХАБ-ын гишүүн болон ажиглагч Монгол, Пакистан, Орос, Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан, Беларусь, Иран, Хятадын 27 кино наадамд оролцохоор болоод байна. Манай улс ШХАБ-д ажиглагч орны статустай.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.