Улсын хэмжээнд ойн хөнөөлт шавж устгахад 600 мянган литр бодис ашиглана
Хөдөөгийн баясгалан
2025-06-11
Энэ жил улсын хэмжээнд 16 аймгийн 87 сумын ойд хөнөөлт шавж устгал хийхээр болжээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын мэдээлснээр устгалыг таван аргаар 247,800 га талбайд явуулах бөгөөд агаараас онгоцоор хор цацах ажлыг 160 мянган га талбайд хийх бол шүршигч багажаар 63600 га талбайд хор цацахаар төлөвлөжээ. Харин 7500 га талбайд гэрлээр урхи тавих аргаар, 12500 га талбайд механик аргаар, 4200 га талбайд дроноор устгал хийх ажээ. Энэ жилийн төлөвлөгөөт ажил өнгөрсөн 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хот орчмын Богд уул, Горхи, Тэрэлжийн сав газраас эхэлсэн бол үргэлжлүүлэн Архангай аймгийн Хотонт, Түвшрүүлэх, Өвөрхангай аймгийн Хархорин суманд хийж байгаа аж. Энэ жил манай орны ойд Сибирийн хүр эрвээхэй, эгэл бийрэн сүүлт эрвээхэй, Якобсоны төөлүүрч эрвээхэй, өрөөсгөл хүр эрвээхэй голлон хөнөөл учруулж байна. Устгалын ажилд 600 мянган литр бодис хэрэглэх ажээ. Үүний гуравны нэг нь дотоодын үйлдвэрийнх бөгөөд үлдсэнийг нь Хятад улсаас импортоор оруулж ирэх гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.