Хакүхо: Нөхцөл байдлаа бодож үзээд сүмод гаднаас нь хувь нэмрээ оруулах нь зөв гэж бодсон
Чихэнд чимэгтэй
2025-06-10
Японы сүмо бөхийн холбооноос гарч буй ёкозүна Хакүхо М.Даваажаргалын хэвлэлийн бага хурал Токио хотын “Токио” зочид буудалд даваа гарагт болж 43 минут үргэлжиллээ. Тэрбээр ийм шийдвэр гаргасандаа холбоог огт шүүмжлээгүй боловч дэвжээнийх нь бөхчүүдэд шударга бус хандсан гэж үздэгээ хэлжээ. Мөн "Миягино" дэвжээг тус холбоо дахин нээхгүй гэсэн тул холбооноос гарахаар болсноо ярив. Тэрбээр “25 жил сүмог хайрлаж, сүмод хайрлуулсныхаа дараа би шинэ мөрөөдөлтэй боллоо” гэсэн байна. Улмаар Японоос өөр газар буюу олон улсад “Дэлхийн сүмогийн төсөл”-ийг эхлүүлэх хүсэлтэй байгаагаа хэлээд “Би нөхцөл байдлаа бодож үзээд сүмод гаднаас нь хувь нэмрээ оруулах нь зөв гэж бодсон” гэв. Мөн олон улсын хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулдаг "Хакүхо цом" тэмцээнээ цаашид "Дэлхийн сүмогийн Их дуулга" нэрээр үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн бөгөөд энэ ажилдаа ивээн тэтгэгч олсноо хэлжээ. Тухайлбал, түүний хамтран ажилладаг “Toyota Motor” корпорац зохион байгуулах спортын арга хэмжээнүүдийг нь дэмжихээр болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.