Говь-Алтай аймаг руу унтлагын автобус явж эхэллээ
Хөдөөгийн баясгалан
2025-06-09
Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын чиглэлд өнгөрсөн лхагва гарагаас хагас унтлагын автобус явж эхэллээ. Орон нутгийн “Аяны зам алтай” компанийн 28 хүний суудалтай уг автобусны нэг талын зорчих тасалбарын үнэ том хүн 119 мянга байгаа бол хүүхэд 59.500 төгрөг байна. Автобусны суудал 45 градус налах түшлэгтэй, хөл амраагчтай, зорчигч бүрийн суудал дээр дулаан хөнжил, гар утасны цэнэглэгч, 24 цагийн сүлжээ буюу "Старлинк" хиймэл дагуулын интернэттэй бөгөөд зорчигчдод үнэ төлбөргүй халуун, хүйтэн ус, кофегоор үйлчлэх зэрэг олон давуу талтай ажээ. Орон нутгийн талаас автобус долоо хоног бүрийн пүрэв, Улаанбаатар талаас бямба гарагийн 20 цагаас явж буй. Үүнээс өмнө буюу тавдугаар сарын 19-нөөс “Гранд автобус” компани Улаанбаатар хотоос Завхан аймгийн Улиастай сумын чиглэлд хагас унтлагын автобус явуулж эхэлсэн нь анхдагч болсон билээ. Уг чиглэлд долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан, ням гарагуудад явж байгаа бөгөөд нэг талын зорчих тасалбарын үнэ том хүн 136 мянга бол хүүхэд 68 мянган төгрөг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.