images

Чад улс АНУ-ын эсрэг арга хэмжээ авчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-06


   АНУ дэлхийн 12 улс, түүний дотор Африкийн 7 улсын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон шийдвэр гаргасанд Африкийн холбоо (AU) санаа зовниж байгаагаа илэрхийллээ. "Энэ арга хэмжээ нь олон жилийн түүхтэй ард түмэн хоорондын харилцаа, боловсрол, худалдааны хамтын ажиллагаа, хоёр талын дипломат харилцааг өргөжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай" хэмээн тус холбоо мэдэгдээд энэ талаар зөвлөлдөх, яриа хэлэлцээ хийхийг хүссэн байна. Өнгөрсөн 4-ний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иран, Йемен, Афганистан, Мьянмар, Чад, Бүгд Найрамдах Конго Улс, Экваторын Гвиней, Эритрей, Гаити, Ливи, Сомали, Суданы иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглосон зарлиг гаргасан юм. Эдгээрээс Чад тэргүүтэй долоон улс нь Африкийн холбооны гишүүн орон юм. Үүний хариуд Чадын ерөнхийлөгч Махамат Идрис Деби мөн зарлиг гаргаж АНУ-ын иргэдэд виз олгохыг түдгэлзүүлжээ. Тэрбээр "Чад улсад Катар шиг бэлэглэх онгоц байхгүй, олон тэрбум доллар өгч чадахгүй ч нэр төр, бахархал бий" гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.