images

Улаанбаатараас Хөвсгөл рүү нислэг үйлдэж эхэллээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2025-06-05

  Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх онгоцны буудал зуны нислэгийн хуваарьтаа шилжлээ. Тухайлбал, өнөөдөр Улаанбаатараас Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн CRJ700 агаарын хөлгөөр нислэг үйлдэж эхэлсэн байна. МИАТ-ын онгоц мягмар, пүрэв, бямба гарагуудад хуваарьт нислэгтэй. Харин "Хүннү-Эйр" компани энэ сарын 16-наас долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагуудад нислэг үйлдэж эхлэх юм. Нислэгийн үнэ нэг талдаа том хүн 218300 төгрөг байгаа бол хүүхэд 51100 төгрөг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    MN

    Үнээ худлаа бичсэн байнаа. Мөрөнгөөс УБ ганцхан өдөр л ийм үнэтэй байгаа гэсэн

    2025-06-06

    Хариулах (0)