Юннаний төвөд өөртөө засах тойрогт морин уралдаан болов
Анд нөхдийн мэдээ
2025-06-04
Хятадын Юннань мужийн Дичин төвөд өөртөө засах тойргийн Шангри-Ла хотод уламжлалт морин уралдаан боллоо. Тус улсын Луут завины баярын амралтын өдрүүдэд болдог энэ уралдаан гурван өдөр үргэлжлээд даваа гарагт дууссан байна. Морин уралдаанд Өвөр Монгол, Төвөдийн өөртөө засах орон, Ганьсу, Сычуан, Юннань мужийн уяач, унаачид оролцжээ. Тэд зөвхөн уралдах бус морины нуруун дээр гар дээрээ тогтох, сур харвах, газраас хадаг шүүрэх зэргээр өрсөлддөг. Шангри-Ла морин уралдааныг МЭӨ 700-476 оны үед хавар, намар зохион байгуулдаг байсан гэж үздэг бол орчин үед Луут завины баяр, эсвэл Цагаан сарыг тохиолдуулан уралдуулах болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.