images

“Tesla” компанийн хувьцаа эзэмшигчид И.Маскийг бизнестээ анхаарахыг шаардав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-03


   “Tesla” компанийн хөрөнгө оруулагчид компани нь хямралд орж байгааг онцолж, гүйцэтгэх захирал Илон Маскийг бизнестээ анхаарал хандуулахыг шаардсан тухай “The Washington Post” сонин мэдээлэв. Мэдээнд дурдсанаар тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон хувьцаа эзэмшигчдийн гарын үсэгтэй захидал Захирлуудын зөвлөлд ирсэн байна. Хувьцаа эзэмшигчид компанийн хувьцааны үнэ тогтворгүй, борлуулалт буурч, нэр хүнд нь дэлхийн даяар маш хурдан доройтож байгааг онцолж, гүйцэтгэх захирлын үүрэг хариуцлагаас гадна түүний үг, үйлдэл санаа зовоож байгааг дурджээ. Улмаар И.Маскийг долоо хоногт дор хаяж 40 цаг компанидаа ажиллахыг шаардсаны зэрэгцээ цахилгаан автомашины бизнесийн удирдлагыг тодорхой болгож, одоогийн захирлуудтай хувийн харилцаагүй шинэ хүн томилохыг  санал болгожээ. Энэ захидлыг бичихэд оролцсон хөрөнгө оруулагчид нийтдээ 7.9 сая орчим хувьцаа эзэмшдэг нь тус компанийн 3.2 тэрбум хувьцааны өчүүхэн хувь юм. Гэсэн хэдий ч хувьцаа эзэмшигчдийн энэхүү шаардлага олон нийтийн санаа бодолд онцгой нөлөөлж болзошгүйг хэвлэлүүд онцолж байна. Үүний өмнөхөн И.Маск төрийн ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа мэдэгдсэн бөгөөд энэ мэдэгдлийн дараа “Tesla” компанийн хувьцааны үнэ нэг хувиар өссөн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.