Польшууд дэмжиж буй нэр дэвшигчдээ санал өгөхдөө “Х”-ээр тэмдэглэдгийн учир юу вэ?
Анд нөхдийн мэдээ
2025-06-03
Өнгөрсөн 1-ний өдөр болсон Польшийн ерөнхийлөгчийн сонгуульд барууны үзэлтэй улстөрч Карол Навроцки ялалт байгуулав. Тухайн өдөр сонгогчид дээр дэмжиж буй нэр дэвшигчээ саналын хуудсан "Х" тэмдэгтээр тэмдэглэжээ. Дэлхий нийтэд "X" тэмдэглэгээ нь үгүйсгэсэн, эсэргүүцсэн утга илэрхийлдэг бол харин Польш улсын сонгуулийн хуульд эсрэгээр буюу дэмжиж буйгаа "X" тэмдэгтээр илэрхийлэхээр заасан байдаг. Үүний учир юу вэ? Анх Австрали улс 1856 онд нууц санал хураалтын системийг нэвтрүүлэхдээ "X" тэмдэглэгээний аргыг хэрэглэжээ. Австралийн дараа XIX-XX зуунд Их Британи, Канад, Польш улсууд нууц санал хураалтад "Х" тэмдэглэгээг нэвтрүүлжээ. Канадын Калгарийн их сургуулийн профессор Офер Беренштейн 2020 онд бичсэн нийтлэлдээ "Австралиас эхэлсэн "X" тэмдэглэгээ нь англи хэлт бусад улсын сонгуулийн жишиг тэмдэгт болсон. Зарим оронд бага сургуульд хүртэл ингэж заадаг” гэжээ. Энэ нь анх Христийн шашинт орнуудад бичиг үсэг мэддэггүй хүмүүс нэрээ бичиж чаддаггүй тул загалмай (十) хэлбэрт X үсгээр гарын үсэг зурдаг байснаас үүдэлтэй ажээ. Саяхан Өмнөд Солонгос улсад болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр "卜" (аз гэсэн утгатай ханз) тэмдэглэгээг хэрэглэв. Тус улс 1992 он хүртэл “人” (хүн гэсэн утгатай) гэсэн тэмдэгт хэрэглэдэг байсан ч ийм ханз орсон нэр дэвшигчид давуу тал болж байна гэж үзэн “卜” ханзаар сольсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.