images

Грета Тунберг Газын зурваст тусламжийн бараа хүргэнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-02


   Байгаль орчны төлөө тэмцэгч Грета Тунберг тэргүүтэй 11 хүн тусламжийн бараа хүргэхээр усан онгоцоор Палестины Газын зурваст очихоо мэдэгдэв. “Associated Press” агентлагийн мэдээлснээр “Олон улсын эрх чөлөөний флот” төрийн бус байгууллагын "Madeline" дарвуулт хөлөг Италийн өмнөд нутгийн Кантаниа боомтоос хөдлөх бөгөөд Газын зурваст тусламжийн бараа хүргэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хямралын талаарх ард иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой хэмээн мэдэгджээ. Саадгүй явбал тэд долоо хоногийн дараа Газын зурваст хүрнэ. Г.Тунберг “Энэ ажил амаргүй ч дэлхий нийтийг түгшээж буй геноцидын өмнө чимээгүй суух аргагүй” гэжээ. Тусламжийн ажиллагаанд Г.Тунбергээс гадна Америкийн "Game of Thrones" олон ангит кинонд тоглосон жүжигчин Лайэм Каннингэм, Европын парламентын гишүүн Рима Хассан нар нэгдсэн аж. Палестин гаралтай Францын иргэн Р.Хассаныг Газын зурваст хийж буй түрэмгийллийг эсэргүүцсэнийх нь төлөө Израильд нэвтрэхийг хориглосон юм. Тус бүлгэм мөн энэ сарын дундуур эмч, хуульч, сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэн Египетийн хуурай газраар Газын өмнөд хэсэгт орших Рафах хилийн шалган нэвтрүүлэх боомтод хүрч томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.