images

Ер бусын өндөр нуруутай бүсгүй өөрөөсөө хэтэрхий намхан залуутай гэрлэнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-20


   Хятадын Чунцин хотын иргэн, 168 см өндөр эрэгтэй Жи Хао, 220 см өндөр эмэгтэй Сяо Вэй нар хоёр жил гаруй үерхсэний эцэст бүсгүй нь хөл хүнд болсноо мэдэгджээ. Хонконгийн South China Morning Post сонины мэдээлснээр, тэд гурван жилийн өмнө цахимаар танилцсан бөгөөд танилцсан өдрөөсөө эхлэн үерхэж дотноссоор гэр бүлийнхнийхээ эсэргүүцлийг үл харгалзан ирэх зургаадугаар сард гэрлэлтээ бүртгүүлэхээр төлөвлөж байгаа аж. Жи Хао "Өндөр, намын ялгаа нь бидний амьдрал, хайр сэтгэлд огтхон ч саад болохгүй. Бид насан туршдаа хамт байх болно" гэжээ. Харин хөдөө нутгаас гаралтай Сяо Вэй бүсгүй өвөө эмээгийнхээ гар дээр өссөн гэдгээ хэлээд "Би эцэг эхийн хайр гэж юу байдгийг мэдэхгүй ч ирээдүйд хүүхдээ, бас эр нөхрөө хамгийн дээдээр хайрлах болно” гэжээ. Аравдугаар сард амаржих гэж буй Сяо Вэй жирэмсний хяналтанд тогтмол хамрагдаж байгаа бөгөөд эмнэлгийн багийнхан түүний ургийн өсөлт хэвийн байгааг уламжилсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.