images

Хятад: Сансарт 14 хоносон сакураны үрийг газрын хөрсөнд суулгав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-05-20


   2024 оны есдүгээр сарын 27-нд хөөргөсөн Хятадын анхны олон дахин ашиглах боломжтой “Shijian-19” хиймэл дагуулаар сансарт аваачсан 220 грамм жинтэй 1800 ширхэг сакураны үрийг Юннань мужийн Юүши хотын Хаунинь тойрогт тарьж эхэлсэн байна. Сакураны үрийг тээсэн хиймэл дагуул сансарт 14 хоноод 2024 оны аравдугаар сарын 11-нд Өвөр Монголын “Dongfeng” буудалд бууж ирсэн юм. Сансарт илгээсэн үр нь Хималайн зэрлэг сакураных бөгөөд Юннанийн өвлийн сакура ч гэдэг. Эрдэмтэд тухайн оны дөрөвдүгээр сард тус мужийн нэгэн цэцэрлэгээс шилж сонгосон үрээ сансарт илгээжээ. Сансарт гараад ирсэн энэ үрийг хөрсөнд суулгаснаас хойш хоёр долоо хоногт нахиална гэж эрдэмтэд таамаглаж байгаа бөгөөд нэг метр өндөр ургасных нь дараа өөр газарт шилжүүлэн суулгахад гурван жилийн дараа цэцэглэнэ гэж тооцоолсон байна. Эхний ээлжинд 1800 үрийг 0.06 га газарт суулгасан бол ургасных нь дараа 6.67 га газарт шилжүүлэн тарих аж. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.