Хятад: 200 мянган хүнд нэг музей ногдож байна
Анд нөхдийн мэдээ
2025-05-19
Дэлхийн музейн өдрөөр Хятадын үндэсний соёлын өвийн захиргаанаас 2024 онд тус улсын 7046 музейгээр 1.49 тэрбум хүн үйлчлүүлсэн талаар мэдээллээ. Мөн өнгөрсөн жил тус улсад 213 музей шинээр нээснээр 200 мянган хүнд нэг музей ногддог болсон байна. Мөн онд Хятадын музейнүүд 43 мянган үзэсгэлэн гаргаж, үзэгчдэд зориулан боловсролын 511 мянган арга хэмжээ зохион байгуулжээ. 2022 онд тус улсын 6565 музейгээр 578 сая үзэгч үйлчлүүлсэн тоо баримт бий. Харин хоёрхон жилийн дотор үзэгчийн тоо бараг гурав дахин өссөн нь тус улсын иргэд болоод жуулчид музейгээр их үйлчлүүлж байгаагийн илрэл болжээ.
Гэрэл зургийг: CGTN телевиз.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.