Хамгийн өндөр, хамгийн намхан хоёр ерөнхий сайд хэрхэн уулзав
Анд нөхдийн мэдээ
2025-05-19
Хоёр метр гаруй өндөртэй Албани улсын ерөнхий сайд Эди Рама намхан нуруутай Италийн ерөнхий сайд Жоржио Мелонитой уулзахдаа өвдөг сөгдөн угтаж авсан байна. Их Британийн “Times" сонины мэдээлснээр, Ерөнхий сайд Э.Рама Албани улсын Тиранад болсон Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн ерөнхий сайд Ж.Мелонийг найрсаг дотноор угтан авахдаа ийм үйлдэл хийсэн нь хүмүүсийн талархал хүлээж байна. Түүнийг өвдөг сөхрөн, алга хавсран залбирах дүр үзүүлэхэд Ж.Мелони “Эдди, одоо болно. Бос. Хоёулхнаа байхдаа л ингэж болно” хэмээн хошигнож, тэд найрсаг дотноор тэврэлдэн уулзсан байна. Улмаар Ж.Мелони сэтгүүлчдэд “Тэр над шиг өндөр харагдахын тулд ийм үйлдэл хийсэн” хэмээн хошигножээ. Өмнө нь сагсан бөмбөгийн тамирчин байсан Э.Рама 200.6 см өндөртэй бол Ж.Мелони 157.5 см өндөртэй ажээ. Итали, Албани хоёр улс сүүлийн жилүүдэд ойр дотно харилцаатай байх болсон. Энэ нь хоёр улсын төрийн тэргүүн нарын нөхөрсөг дотно харилцаанаас үүдэлтэй гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа бөгөөд Ж.Мелони 2023 онд зуны амралтаа Албани улсын үзэсгэлэнт газарт өнгөрөөж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.