images

Өмнөговь бүрэн 4G сүлжээтэй анхны аймаг болно

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-12-13


     Энэ онд Өмнөговь аймгийн алслагдсан бүс нутгийн 26 цэгт 4G сүлжээг оруулахаар ажиллаж байна. Тус аймаг 2024 оныг хүртэл хэрэгжүүлэх "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд 4.6 тэрбум төгрөгийг энэ ажилд төсөвлөсөн байна. Одоогоор 20 цэгт 4G сүлжээг бүрэн суурилуулж дууссан бол шинээр 12 цэгт сүлжээ оруулахаар ажиллаж байна. Тендерт шалгарсан орон нутгийн “Говийн анир” компани сүлжээний дэд бүтэц, нарны зайн системийн угсралтыг хийж дуусгаснаар алслагдсан нутаг, багийн төв мэдээлэл холбоонд ойртоно. Улмаар малчид хонины бэлчээр дээрээсээ интернэт сүлжээнд холбогдох, GPS ашиглах, цаг агаарын мэдээг тухай бүрт нь авах, сургуулийн насны хүүхдүүд алсын зайнаас суралцах боломжтой болох юм. Ирэх онд шинээр найман цэгт 4G сүлжээг оруулж дуусвал Өмнөговь аймаг Монгол улсын хэмжээнд анхны бүрэн 4G сүлжээтэй аймаг болох юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.