images

Билл Гэйтс: Баян чигээрээ үхэх нь ичмээр хэрэг

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-09


   Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс хөрөнгийнхөө 99 хувийг бусдын сайн сайхны төлөө хандивлана гэдгээ мэдэгдэв. Тэрбээр ойролцоогоор 107 тэрбум долларыг “Билл Гэйтс” санд хандивлаж, 20 жилийн дараа буюу 2045 онд уг санг бүрмөсөн хаахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ тухай мэдэгдэхдээ тэрбээр XX зууны эхэн үеийн Америкийн тэрбумтан, буяны үйлстэн Эндрю Карнегийн хэлсэн үгнээс эш татан "Баян чигээрээ үхэх нь ичмээр хэрэг" гэсэн байна. 2000 онд Б.Гэйтс болон түүний хуучин эхнэр Мелинда нарын үүсгэн байгуулсан сан бусдын сайн сайхны төлөө дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг буяны томоохон байгууллага юм. Тус сан үүсгэн байгуулагдсанаасаа хойшх 25 жилийн хугацаанд 100 тэрбум долларыг буяны үйлсэд зориулсан бөгөөд ирэх 20 жилд энэ хандивын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Сангийн санхүүжилтийн 41 хувийг дэлхийн тэргүүн баян Уоррен Баффетийн хандив, үлдсэн хувийг Б.Гэйтсийн “Microsoft компани бүрдүүлдэг ажээ. Ирэх 20 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа эх, хүүхдийн эндэгдэл, хорт хавдар зэрэг үхлийн аюултай халдварт өвчин, ядуурлын эсрэг чиглэлд хандуулна гэдгээ Б.Гэйтс мэдэгдсэн байна. Эцэст нь тэрбээр "Намайг үхэхэд хүмүүс миний талаар ихийг ярина. Харин мөнгөө тэврээд үхсэн гэж хэлэхгүй гэдэгт нь итгэлтэй байна" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.