images

Бээжинд хүн дүрст роботын спортын наадам болно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-05-08


   Хятадын нийслэл Бээжин хотноо ирэх наймдугаар сард “Дэлхийн хүн дүрст роботын спортын наадам-2025”-ыг зохион байгуулах гэж байна. Роботуудын спортын ур чадварыг гүйлт, өндрийн харайлт, бадминтон зэрэг спортын төрөлд сорих гэнэ. Наадмыг Бээжингийн спорт үзвэрийн хамгийн алдартай хоёр газар болох “Шувууны үүр” үндэсний цэнгэлдэх хүрээлэн болон Үндэсний тэшүүрийн талбайд хийхээр төлөвлөжээ. Хятадын медиа корпорацийн хамтран зохион байгуулж буй наадмын талаар CGTN телевиз өчигдөр мэдээлэхдээ “Хүн дүрст роботын наадам болоход 100 өдөр үлдлээ” гэв. Өнгөрөгч сард Бээжинд хүн дүрст роботын дэлхийн анхны 21 км зайн хагас марафон болсон юм. Хятад улс энэ төрлийн арга хэмжээг зохион байгуулж, дэлхийд анхдагч болж байгаа нь хүн дүрст роботын үйлдвэрлэл, хиймэл оюун ухааны салбараа нийтэд сурталчилж, дэмжиж буй зорилгот алхам билээ. Сонирхуулахад, наадмын үеэр роботууд ганцаараа болон хамтарч бүжиглэх гэнэ. Могой жилийн Хятадын хаврын баярын өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт роботууд бүжиглэсэн нь дэлхий нийтийн анхаарлыг ихээр татсан юм.

Эх сурвалж: CGTN телевиз.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.