Германы Христийн ардчилсан намын дарга ерөнхий сайд болов
Анд нөхдийн мэдээ
2025-05-07
Германы Бундестагт болсон дахин санал хураалтаар тус улсын Христийн ардчилсан намын тэргүүн Фридрих Мерц олонхийн саналаар ялалт байгуулж, Германы шинэ канцлераар сонгогдлоо. Тэрбээр санал хураалтад оролцсон 618 гишүүнээс 325 санал авчээ. Анхны санал хураалтаар 621 саналаас 310 санал авч зургаан саналын дутуугаар ялж чадаагүй тул дахин санал хураалт явуулж дээрх үр дүн гарчээ. Германы Үндсэн хуульд зааснаар санал тоо хүрээгүй тохиолдолд Бундестаг 14 хоногийн дотор дахин хуралдаж, канцлерийн асуудлаар дахин санал хураалт явуулахаар заасан байдаг ажээ. Шинээр томилогдсон Канцлер Ф.Мерц ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайераас итгэмжлэл хүлээн авч, тангараг өргөжээ. Ф.Мерц санал хураалтын эхний шатанд бүдэрч, дахин санал хураалтаар хэдхэн саналын зөрүүгээр ялалт байгуулсан явдлыг Германы хэвлэлүүд баруун, зүүний эвслийн хоорондын зөрчилдөөнөөс улбаатай хэмээн тайлбарлаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.