Унгарт Улаанбаатар хотын соёлын өдрүүд болно
Чихэнд чимэгтэй
2025-05-07
Унгарын нийслэл Будапешт хотын “Маргарет” арал дээрх "Margitszigeti Színház" задгай театрт энэ сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотын соёлын өдрүүд болох гэж байна. Соёлын өдрүүдээр монгол хоолны өдөрлөг, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гар урчуудын үзэсгэлэн худалдаа гарах ажээ. Мөн “Монгол- Унгарын түүхийн жимээр” гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино үзүүлж, "Улаанбаатарын үдэш" хүндэтгэлийн тоглолт хийхээр төлөвлөсөн байна. Энэ жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд өнгөрөгч сард Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус улсад айлчилсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.