images

Турк: Каппадокиад очиж агаарын бөмбөлгөөр хөөрсөн жуулчдын тоо 4.7 сая хүрчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-05-06


   Сүүлийн арван жилийн хугацаанд Туркийн Каппадокиад очсон 4,765,240 жуулчин агаарын бөмбөлөгт суужээ. Тус бүсэд 156 агаарын бөмбөлгөөр цаг агаарын байдлаас хамааран жилд дунджаар 220 өдөр жуулчдад үйлчилдэг байна. Каппадокиа бол Туркийн дотоодын болон гадаадын жуулчдын аль алиных нь хамгийн ихээр зорьдог газар ажээ. Тэнд 2015 онд 500 мянган хүн агаарын бөмбөлөгтэй аялсан бол өнгөрсөн онд 770 мянга хүрснийг тус улсын Иргэний агаарын тээврийн газрын захиргаанаас мэдээлэв. Дэлхий дахинаа Египет, Мексик, Танзани, Кени, Мароккод агаарын бөмбөлгөөр дээш хөөрч байгалийн үзэсгэлэнг үзэх боломжтой ч жуулчдын 40 хувь нь тааламжтай цаг агаартай Каппадокиаг сонгодог байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.