images

Украины арми тулалдааны амжилтыг хэрхэн урамшуулж байна?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-05


   Украины арми Оросын эсрэг дайнд онцгой амжилт гаргасан анги нэгтгэлүүдийг зэвсэг худалдан авахад ашиглаж болох цахим оноогоор урамшуулж буйгаа мэдэгдэв. Тус улсын Шадар сайд бөгөөд Дижитал инновацийн хөгжлийн сайд Михаил Федоров цэргийн технологийн бага хурал дээр энэ тухай мэдээлж "Brave1 Market" нэртэй сайт нээн ажиллуулж эхэлснийг онцолсон байна. Энэхүү сайтад, дроноор Оросын цэргийн объектуудад оновчтой цохилт өгсөнөө видео бичлэгээр нотлон харуулж байршуулах ёстой бөгөөд үүний дагуу оноогоор шагнана. Улмаар анги нэгтгэлүүд оноогоороо шинэ зэвсэг худалдан авах ажээ. Амжилтаас хамаарч оноог өөр өөрөөр олгоно. Тухайлбал дайсны танкийг оносон бол 20, бүрэн устгавал 40, хөдөлгөөнт пуужин устгасан бол 50 хүртэл оноо, харин устгасан цэрэг тутамд 6 оноо өгөх ажээ. Одоогийн байдлаар тус сайтад 1000 гаруй бичлэг байршуулсан байна. Амжилтын оноогоор зэвсэг техник захиалахад Украины Засгийн газар зардлыг дааж, долоо хоногийн дотор захиалсан нэгжид хүргэх аж. Украины бизнесмэн Роберт Бровдийн 2022 онд байгуулж Украины Зэвсэгт хүчинд нэгтгэсэн нисгэгчгүй онгоцны 414 дүгээр бригад өнөөдрийн байдлаар 16298 оноо авчээ. Энэ нь 500 ширхэг FPV нисгэгчгүй онгоц, шөнийн ажиллагаанд зориулсан 500 дрон, 40 ширхэг тагнуулын дрон авахад хүрэлцэх оноо юм. Сайд М.Федоров "Энэ бол зүгээр нэг урамшууллын систем биш, дайны дүрмийг өөрчлөх механизм юм" гэжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.