Чех: 1800-аад оны үед хамаарах их хэмжээний алтан эдлэл олджээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-02
Саяхан Чех улсын Подкрконоши ууланд авирсан аялагчид 1800-аад оны үед хамаарах их хэмжээний алтан эдлэл олжээ. “The New York Post” сонины мэдээлснээр аялагчид төмөр хайрцагтай зүйл олоод нээж үзэхэд хайрцаг дотор 11 боодлоор багцалсан 598 ширхэг алтан зоос, алтан бугуйвч, сам, гинж зэрэг эд зүйл гарч ирсэн байна. Ингээд тэд эдгээр эдлэлийг Чехийн Үндэсний музейн археологич Мирослав Новакт тушаасан аж. Энэ тухай М.Новак "Би хайрцгийг нээж үзээд үнэхээр гайхширсан. Зоос бол цэвэр алт байсан. Үлдсэнийг нь шинжлэх хэрэгтэй. Эдгээр эрдэнэсийн түүхэн үнэ цэнийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Үүнийг олсон хүмүүс нийт үнийн дүнгийн 10 орчим хувийг авах эрхтэй" гэсэн байна. Алтан зооснууд дээр 1808-1915 он гэсэн бичээс байжээ. Зоосны мэргэжилтэн Войтех Брэдл эдгээр алтан зоос нь эзэн хаан I Франц Иосеф төр барьж байсан Австри-Унгарын эзэнт гүрний үеийнх гэж үзсэн байна. Харин шинжээчид 1938 оны Нацист Германы довтолгооны үеэр, эсвэл Дэлхийн II дайны төгсгөлд нацистууд ухарч байхдаа уг хайрцгийг ууланд булсан байж магадгүй гэж таамаглав.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.