images

82 настай эмэгтэй хоёр гар дээр хамгийн удаан тэнцвэрээ барьснаар Гиннесийн номд бүртгэгдэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-04-30


   АНУ-ын Массачусэтс хотын иргэн, 82 настай Сара Блэкмэн таван минутаас илүү хугацаанд хэвтээ байдалд хоёр гар дээрээ тэнцвэр барьсан дэлхийн хамгийн ахмад хүн болж Гиннесийн амжилт тогтоолоо. Тэрбээр өмнө нь энэ амжилтыг эзэмшиж байсан Анни Юдисээс хоёр насаар эгч гэнэ. С.Блэкмэн хоёр жилийн өмнө нөхрөө алдсаныхаа дараа өөрийнхөө төлөө ямар нэг юм хийхээр шийдсэн байна. Улмаар гоё галбиртай болохоор хувийн дасгалжуулагч авчээ. Ингээд хамгийн энгийн дасгалуудаас эхэлж, сүүл рүүгээ өдөр бүр дөрвөн минут тэнцвэр барьдаг болсон байна. Хэдий өндөр настай болсон ч тэнцвэрээ торохгүй барьж байгааг нь харсан дасгалжуулагч нь "Та дахиад 30 секунд илүү барь" гэж өдөр өдрөөр шамдуулсаар байж. Сара ийнхүү дөрвөн минутаас ч илүү тэнцвэрээ барьдаг болсон бөгөөд  ач хүү нь түүнээс удаан барьж чаддаггүй гэнэ. Тэрбээр ийм удаан хугацаанд тэнцвэртэй байж чаддаг нууцаа Лайонель Ричигийн “Endless Love” дууг сонсдогийнх гэв. Уг дуу дөрвөн минут 40 секунд үргэлжилдэг аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.