images

Хүнд металл сонирхдог норвеги залуу морин хуур урладаг болжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-04-30


   Хятадын “China Daily” сонин хүнд металл хөгжим сонирхдог норвеги залуу Эдвард Бэргэр Монголын морин хуур хөгжимд дурлаж, бүр уг хөгжмийг урлаж сурсан талаар сурвалжилжээ. Тэрбээр одоогоос гурван жилийн өмнө Бээжин, Жөжянь их сургуульд мэнэжмэнт, эдийн засгийн чиглэлээр суралцахаар Хятадад очсон байна. Харин жил хагасын өмнө найз охиныхоо нутагт буюу Гирин мужийн Горлос монгол өөртөө засах тойрогт зочилжээ. Тэгэхдээ морин хуур урлах өвийг тээгч Бай Сугуланьтай танилцаж шавь орсон аж. Багш нь шавийгаа жилийн турш өдөр бүр хичээлдээ сууж, нэг ч таслалгүй хичээн сурсныг “China Daily” сонинд ярьсан байна. Морин хуурын тухай ярихдаа Э.Бэргэр “Норвегид үүнтэй төстэй хөгжим байдаг ч морин хуур шиг баялаг дуугаралттай биш” гэжээ. Мөн Норвегид очоод морин хуур хийхийг бусдад заах бодолтой байгаагаа хэлсэн байна.

Гэрэл зургийн эх сурвалж: "China Daily" сонин.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.